Цахим ур чадвар олгох төв

Бүх нийтийн МХХТ-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим ур чадварыг сайжруулах, үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Солонгос улсын
Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг (National Information Society Agency)-ын буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” (IAC)-ийг МТҮП-д байгууллаа.
Тус төв (IAC) нь бүх нийтийн дижитал ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт,
арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих студи болон хамтын оффисийг ажиллуулна.